Монголчуудын дийлэнх хувь нь Windows үйлдлийн системийг хэргэлдэг. Харин бусад орнуудад янз бүр байдаг өөрсдийн гэсэн хэл дээрхи үйлдлийн системүүдийг ашигладаг. Харин саяхныг хүртэл Ubuntu гэдэг үйлдлийн системийг монголчууд маань ихээр хэргэлдэг болсон. Монгол хэл дээрээ хүртэл ашиглаж болно. Мэдээж хэрэг үйлдлийн системээ солиод Windows шиг Word, Photoshop, 3d, болон програмууд байхгүй байх гэж бодож байгаа байх. Өөр дээрээ 1000-1000-ган маш сайн програмуудтайгаас гадна бүгдийг нь үнэгүйгээр суулгаж болно.
Мэдээж хэрэг Photoshop Word-гээл өдөр тутам хэргэлдэг програмууд ч сууж болно. Бүр Windows-оос ч илүү гархаар програмуудтай. Мөн сайн дасаж өгөхгүй бол Windows үйлдлийн системтэйгээч давхар хэрэглэж болдгоороо давуу талтай. Суулгахад ямарч хүндрэлгүй. Ачаалал маш бага зарцуулдаг. Apple крмпаны Macintosh үйлдлийн системийг сонссон л байх яг л тэрүүн шиг барагтаал вирустана гэж байхгүй. Гацна ч гэж айх хэрэггүй. Тэгээд яриад байвал олон л юм байна. Би Бүр олон жилийн өмнөөс л туршиж үзэн Windows-тойгоо давхар хэргэлдэг одооч сууцан л байгаа. Маш гоё үйлдлийн систем гэдгийг 100% хэлж чадна. Тэгээд доор яаж Windows-той хамт суулгах хичээл орууллаа.
Дашрамд дурдхад та өөрийнх нь сайтнаас татахад хүндрэлтэй байгаа бол надад хандан CD-ны мөнгөө өгөөд л аваарай. sobri_sb2@yahoo.com өмнөх хувилбар 10 болон 11 хувилбар байгаа.
Windows-дээр суулгах заавар:
юуны өмнө CD гээ уншуулна
Вүбигээр суулгахад Үбүнтү нь нэг томоохон хэмжээний виртуал файл үүсгэж түүн дотроо суудаг. Installation drive хэсэгт энэхүү файлыг аль дискэнд үүсгэхийг хүсч байгаагаа, мөн Installation size хэсэгт тэрхүү файлын хэмжээг зааж өгнө. Энэхүү хэмжээг хамгийн багадаа 4ГБ байхыг зөвлөдөг (миний тохиолдолд ийм боломж байгаагүй) боловч 10ГБ гэх мэт томоор тавих нь нэмэлтээр олон програм суулгах зэрэгт тусгайг анхаарна уу. Дараа нь хэрэглэгчийн нэр, нууц үгээ тохируулж өгөөдInstall товчин дээр дарснаар суулгаж эхэлнэ.
Суулгахад шаардлагатай файлуудыг виртуал файл руу хуулах бөгөөд гүйцээж суулгахын тулд танаас компьютерийг унтрааж асаахыг хүснэ.
Компьютерыг асаахад танд системийн сонголтыг үзүүлэх бөгөөд эндээс та Ubuntu эсвэл Windows-ыг сонгож эхлүүлэх боломжтой. Эндээс Ubuntu-г сонгож суулгах ажиллагааг үргэлжлүүлэх ба хэсэг хугацааны дараа сууж дуусаад ашиглахад бэлэн болно.
Шинэхэн Үбүнтүдээ тавтай морилно уу.
1 comment:
Нэт холбогдсон мөртлөө Mozila рууга ороод таг болчхын
мэдэх юм бну хө
Post a Comment